Оргил сургуулийн ЭМЧ мэдээлж байна…

Улаан бурхан нь морбилливирусийн халдвараар үүсгэгддэг, гоц халдварт өвчин юм. Халдварын эх уурхай нь халдвартай хүн бөгөөд улаан бурханы вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Халвартай 1 хүн 10-18 хүнд халдаадаг гэсэн тооцоолол бий. Хэрэв…

Амжилтын буухиа үргэлжилсээр…

2026 оны 1 сарын 19-нд явагдсан НЕБ-ын 18 дугаар сургуулийн зурагзүй-технологийн Монгол Улсын Зөвлөх зэрэгтэй, магистр багш П.Баярмаагийн нэрэмжит "ЗУРАГЗҮЙ XVI" олон улсын онлайн олимпиадад 12 аймаг, 8 дүүрэг, 18 сумдын 60 гаруй сургуулийн 316 багш суралцагчид, мөн 3 гадаад улс (Солонгос, Хятад, Япон) улсаас оролцжээ. Оргил олон улсын сургуулийн багш суралцагчид…

Амжилтын буухиа үргэлжилсээр…

Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд XI-1 ангийн сурагч Б.Шинэсаран А ангилал (хар бүс) 15-17 залуучууд үндсэн багт өрсөлдөж Улсын аваргаас 3-р байр /хүрэл медаль/ хүртжээ. Сурагчийн цаашдын спортын замд баялхам амжилт хүсэн ерөөе.

Амжилтын буухиа үргэлжилсээр…

Монгол Улсын Аварга Шалгаруулах Жюү Жицүгийн Бүсний ангилалтай Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 34 академи, клубын 1260 тамирчин оролцохоор бүртгэгдэж U14 улбар шар бүсний ангилалд 7-3 ангийн М. Эзэн мөнгөн медал хүртлээ. Сурагчийнхаа цаашдын спортын замд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Амжилтын буухиа үргэлжилсээр…

12-р ангийн сурагч Б.Сувдчимэг нь МУБИС Күнзийн Институт болон Дунбэйн Багшийн Их Сургууль /Northeast Normal University/ -ийн өвлийн 1 сарын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, 11 сурагчийн нэг болж 1 сарын хугацаанд Хятадын соёл, урлагтай танилцахаас гадна, Хятад хэлний мэдлэгээ улам бүр нэмэгдүүлээд ирлээ. Цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье. мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлж…

MAPLE LEAF SCHOOL OF WORLD

Өвлийн дунд шар хулгана сарын хоёр хар цагаан бар өдөр Оргил олон улсын сургуулийн удирдлагууд ӨМӨЗО-нд байрлах “MAPLE LEAF SCHOOL OF WORLD” салбартай танилцаж, хамтран ажиллах, сурагч, багш солилцох талаар ярилцаж их замын үүдийг нээлээ~ Урт хугацаандаа гэрэлтэй, ерөөлтэй байх болтугай. Номын цагаан буян дэлрэг.

Багш + AI сургалт

Оргил олон улсын сургуулийн багш, удирдлагууд Багш+AI сургалтанд хамрагдаж байна. Доктор Л.Эрдэнэсайхан, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуулийн ахлах багш болон Д.Хулан Дижитал шийдэл ба хиймэл оюуны хөгжлийн төв-ийн мэргэжилтэн нарын удирдан явуулдаг “Багш+AI: Сургалт, судалгаанд хиймэл оюун ухаан ашиглах нь” сургалт нь багш, удирдлагуудад хиймэл оюун ухааныг (AI) ашиглах арга зүй, практик…

Хамт олны урлагийн наадам

Оргил Олон улсын сургуулийн багш, ажилчид хамт олон маань 2025 оныг олон чухал ажлыг өндөр зохион байгуулалт, хариуцлага, хамтын хүчээр амжилттай хэрэгжүүлж хуучин оноо үдэж байна. Шаргуу хөдөлмөрлөж, аливаа ажилд үргэлж бэлэн байж, хариуцсан үүрэг бүрээ 100 хувь гүйцэтгэх чадвартай, эв нэгдэлтэй хамт олноороо бид бахархаж байна. Тодруулбал, сүүлийн долоо хоногт зохион…

ОЛИМПИАДЫН ДҮН ГАРЛАА

2025 оны 12 дугаар сарын 22 ны өдөр Оргил олон улсын сургууль дээр Орос хэлний хичээлийн Улсын олимпиадын II даваа амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Олимпиадын нээлтэд Хан-Уул дүүргийн сургалт хариуцсан мэргэжилтэн М.Болортуяа оролцлоо. Олимпиад IX, XII ангийн энгийн, гүнзгий, багш гэсэн ангиллаар явагдаж, амжилттай өндөрлөлөө. Засалтыг 115 дугаар сургуулийн зөвлөх зэрэгтэй…

Олимпиад

ХУД-ийн Орос хэлний олимпиад 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагт Оргил сургууль дээр зохион байгуулагдахаар бэлтгэл бүрэн хангагдлаа. 13:30 цагт шалгуулагчид шалгалтын ангид орж, суудлаа эзэлнэ.