Оргил олон улсын сургуулийн суралцагчид 2025 оны намрын сессийн A, AS, IGCSE түвшний шалгалтуудыг амжилттай шалгууллаа.
Кембрижийн олон улсын шалгалтуудыг ихэвчлэн хавар өгдөг бөгөөд намрын сессид түрүүлэн болон нөхөн шалгагдаж байгаа хичээлүүд шалгагддагаараа онцлог юм.
Энэ сессийн хувьд А левел Физик, IGCSE Математикийн хөтөлбөрөөр урьдчилан шалгагдсан билээ.
IGCSE Geography, Ecnomics, Physics, AS түвшинд Information Technology хичээлүүдээр нөхөн шалгагдсан.
Нийт шалгагдсан сурагчид тэднийг бэлтгэсэн багш нар, зохион байгуулж ажилласан багш, ажилтан нартаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлье.
Намрын сессид IGCSE Математик хөтөлбөрийг манай сургуулийн хувьд анх удаагаа урьдчилан шалгуулсан Г.Ариунзаяа багшийн бэлтгэсэн 10-р ангийн 11 суралцагчид A* -3, A-6, B-2 үнэлгээтэйгээр шалгагдсан байна.
Багш, суралцагчиддаа халуун баяр хүргэж, дараагийн шатны шалгалтууддаа амжилтаа бататган, өндөр шалгагдахыг сургуулийн хамт олноос нь хүсэн ерөөе.
