Монгол Улсын Соёлын Яам, Нийслэлийн Соёл Урлагийн газрын дэмжлэгтэйгээр МЕБДСБНХХолбооноос уламжлал болгон зохион байгуулагддаг “HUGO AND COLOR УЛСЫН XYI ОЛИМПИАД”-ад Оргил олон улсын сургуулийн зургийн дугуйлан, хөгжүүлэх хөтөлбөрт хамрагддаг зураг зурах авьяас сонирхолтой суралцагчдыг Дизайн технологийн багш С.Мэндсайхан, Ч.Янжинлхам нар бэлтгэн оролцуулснаас Уран зургийн төрөлд Оргил олон улсын сургуулийн 12-1 ангийн суралцагч О.Цолмон ТЭРГҮҮН БАЙР, АЛТАН МЕДАЛЬ, 10-1 ангийн суралцагч М.Анужин ГУТГААР БАЙР, ХҮРЭЛ МЕДАЛЬ, 7-3 ангийн суралцагч О.Гэрэлмаа “ТУСГАЙ БАЙР” тус тус эзэлсэн бахдам сайхан амжилт гаргалаа.
Тэргүүн байр эзэлсэн Оргил олон улсын сургуулийн Э.Гэрэлмаа багштай 12-1 ангийн суралцагч О.Цолмон Дүрслэх урлагийн академи, МУБИС, СУИС -ийн тайз, дэлгэцийн ангиудаас сонгон суралцах эрхийн бичгийн эзэн боллоо.
СУРАЛЦАГЧДЫН БҮТЭЭЛ…
Тэргүүн байр эзэлсэн шилдэг 48 суралцагчдын бүтээл Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2025 оны 04 дугаар сарын 27-нд Сүхбаатрын талбайд гарах Үзэсгэлэнд Оргил олон улсын сургуулийн суралцагч О.Цолмонгийн бүтээл оролцоно.
Мөн 2025 оны 06 дугаар сарын 19-нд Белги улсад болох олон улсын үзэсгэлэнд суралцагчдын шилдэг 210 бүтээлээр гарах Үзэсгэлэнд Оргил олон улсын сургуулийн суралцагч О.Цолмон, М.Анужин, О.Гэрэлмаа нарын бүтээл оролцоно.
2025 оны 07 дугаар сарын 05-нд Франц улсын Парис хотын ЮНЕСКО-ийн танхимд болох шилдэг 210 бүтээлийн үзэсгэлэнд Оргил олон улсын сургуулийн суралцагч О.Цолмон, М.Анужин, О.Гэрэлмаа нарын бүтээл тус тус оролцоно.
“HUGO AND COLOR” Хүүхдийн гар зургийн XVI Улсын олимпиадад оролцсон нийт суралцагчдадаа талархал илэрхийлье.





