Амжилтын буухиа үргэлжилсээр…

Олон улсын хөтөлбөртэй Оргил сургуулийн суралцагчид 2025 оны SASMO олон улсын математикийн олимпиадад бахархам амжилттай оролцлоо.

2023-2024 оны хичээлийн жилд нийт 38 суралцагч оролцож түүнээс:

Алтан медаль 3 суралцагч

Мөнгө медаль 2 суралцагч

Хүрэл медаль 4 суралцагч хүртэж

Тусгай байранд 3 суралцагч тус шалгарч байсан бол

2024-2025 оны хичээлийн жилд нийт 119 суралцагч оролцсоноос

Алтан медаль 16 суралцагч

Мөнгө медаль 12 суралцагч

Хүрэл медаль 21 суралцагч хүртэж

Тусгай байранд 15 суралцагч шалгарч өмнөх жилийн амжилтаа ахиулсан сайхан үр дүн үзүүллээ.

Тус олимпиадад амжилттай оролцсон нийт хүүхдүүдэдээ, медаль хүртэж, тусгай байр эзэлсэн сурагчдадаа, тэднийг хичээнгүйлэн бэлтгэж, зааж сургасан багш нартаа халуун баяр хүргэе ээ. Ялангуяа амжилтаа жилээс жилд улам ахиулж байгаа Ш.Баярмаа ахлагчтай Бага боловсролын багш нарын мэргэжлийн баг, Г.Ариунзаяа ахлагчтай Математик мэдээлэл зүйн багш нарын мэргэжлийн багийн багш нартаа тусгайлан талархал илэрхийлье.

Та бүхэндээ 2025 оны зун Сингапур улсад болох дараагийн шатны SIMOC олимпиададаа улам өндөр амжилт гаргахыг ерөөе.

Categories: Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *