Олон улсын хөтөлбөртэй Оргил сургуулийн суралцагчид 2025 оны KANGAROO олон улсын математикийн уралдаанд бахархам амжилттай оролцлоо.
Юуны өмнө суралцагчид маань өмнө гаргаж байсан амжилтаа бататгасны сацуу анх удаа тус олимпиадын Алтан медалийг 5-2 ангийн суралцагч Өрнөхийн Ангараг хүртсэнээрээ онцлог байлаа.
Манай сургуулийн хувьд
2022-2023 оны хичээлийн жилд нийт 41 суралцагч оролцож
Хүрэл медаль 2 суралцагч
I зэргийн диплом 2 суралцагч
II зэргийн диплом 3 суралцагч
III зэргийн диплом 7 суралцагч
2023-2024 оны хичээлийн жилд нийт 78 суралцагч оролцож түүнээс:
Мөнгөн медаль 1 суралцагч
Хүрэл медаль 1 суралцагч
I зэргийн диплом 2 суралцагч
II зэргийн диплом 10 суралцагч
III зэргийн диплом 19 суралцагч тус тус хүртэж байсан бол
2024-2025 оны хичээлийн жилд нийт 125 суралцагч оролцсоноос
Алтан медаль 1 суралцагч
Мөнгө медаль 2 суралцагч
Хүрэл медаль 2 суралцагч
I зэргийн диплом 5 суралцагч
II зэргийн диплом 15 суралцагч
III зэргийн диплом 19 суралцагч хүртсэн бахархам амжилтыг гаргалаа.
Тус олимпиадад амжилттай оролцсон нийт хүүхдүүддээ, медаль дипломаар шагнагдсан сурагчдадаа, тэднийг хичээнгүйлэн бэлтгэж, зааж сургасан багш нартаа халуун баяр хүргэе ээ. Ялангуяа амжилтаа жилээс жилд улам ахиулж байгаа Г.Ариунзаяа ахлагчтай Математик мэдээлэл зүйн багш нарын мэргэжлийн багийн багш нартаа болон тус олимпиадыг 10 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж буй Г.Анхтуяа багшдаа тусгайлан талархал илэрхийлье.



