Оргил Олон улсын сургуулийн багш, ажилчид хамт олон маань 2025 оныг олон чухал ажлыг өндөр зохион байгуулалт, хариуцлага, хамтын хүчээр амжилттай хэрэгжүүлж хуучин оноо үдэж байна.
Шаргуу хөдөлмөрлөж, аливаа ажилд үргэлж бэлэн байж, хариуцсан үүрэг бүрээ 100 хувь гүйцэтгэх чадвартай, эв нэгдэлтэй хамт олноороо бид бахархаж байна. ![]()
Тодруулбал, сүүлийн долоо хоногт зохион байгуулагдсан чухал, хариуцлагатай ажлуудаас дурьдвал:
Хан-Уул дүүргийн #ОРОС_ХЭЛНИЙ_II_ШАТНЫ олимпиад,
Оргил Олон улсын сургууль зохион байгуулсан Хан-Уул дүүргийн #АНГЛИ_ХЭЛНИЙ_II_ШАТНЫ олимпиад-уудыг амжилттай зохион байгуулж, олон сурагчдын мэдлэг, чадварыг сорин шалгах чухал үйл ажиллагааг нэр төртэйгээр гүйцэтгэлээ.
Хан-Уул дүүргийн_II_ШАТНЫ олимпиадад багш, сурагчид маань Монгол хэл багшийн төрөлд Н.Номинтуяа мөнгөн медаль, сурагчийн төрөлд Э.Хонгороо хүрэл медаль, Түүх, нийгмийн багш Т.Эрдэнэбат Алтан медаль, Биологийн багш Д.Ойдовжунай тусгай байр хүртсэн, сурагчийн төрөлд 12-р ангийн төрөлд Ө.Эрдэнэ, С.Есүй, М.Опу-Эрдэнэ, 9-р ангийн төрөлд О.Хулан нар тусгай байр эзэлсэн амжилт гаргалаа.
Үүний зэрэгцээ багш, ажилчдын дунд 2025.12.24-ний өдөр “МОНГОЛ ӨВ СОЁЛЫГ ТҮГЭЭГЧИД” уриан дор соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулж,
багш, ажилчдын гоо зүйн мэдрэмж,
авьяас чадвар, нуугдмал авьяасыг нээн илрүүлэх,
хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх,
багш нарын сайн туршлага, бүтээлч сэтгэлгээг сурталчлан таниулах эрхэм зорилгыг амжилттай хэрэгжүүллээ.
Шүүгчээр:
Боролдойн цагийн С.Мягмар /“Black Box” театр-ын ерөнхий найруулагч/,
Жамсранжавын Амаржаргал /“37 дугаар Точка” олон ангит кинонд Долгорын дүр-ийг бүтээсэн, “Black box” театрын жүжигчин бөгөөд “G Entertaiment” студийн найруулагч/
Оргил сургуулийн Үүсгэн байгуулагч, захирал МУГБагш Б.Наранцэцэг нар ажиллалаа.
Ийнхүү боловсрол, соёл, хамтын үнэ цэнийг эрхэмлэсэн үйл ажиллагаануудыг тасралтгүй хэрэгжүүлж буй Оргил Олон улсын сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. ![]()
Бид хамтдаа – Бид чадна!











