Оргил сургуулиас илгээмж ирлээ

Оргил сургуулийн 6-8-р ангийн сурагчид Эртний нийслэл Хархорин хот, Орхон голын сав дагуу эртний түүхэн газруудтай танилцах, Түүх, нийгэм, Иргэний боловсрол, ёс зүй, Математик, Англи хэл, Зураг, технологи, Хөгжмийн төсөлт хичээлүүдийг танхимын бус аргаар суралцах арга барил эзэмших, Хархорин сумын сургуулийн “Номын сан”-д ном хандивлан Volunteer хийх зорилготойгоор “ОРГИЛ СУРГУУЛИАС ИЛГЭЭМЖ ИРЛЭЭ” аяллыг анги удирдсан багш, мэргэжлийн багш нар, эцэг эх асран хамгаалагч, сургуулийн удирдлага нийт 146 хүний бүрэлдэхүүнтэй

Улаанбаатар->Хархорин->Улаанбаатар чиглэлд 2023-2024 оны хичээлийн жилийн холын эхний аяллыг амжилттай хийж ирлээ.

Бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон эцэг эх, асран хамгаалагчид, хамтран ажилласан байгууллагуудад баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *