IGCSE ESL, IGCSE Mathematics, Assessment for learning and active learning сургалтад

Кембрижийн олон улсын төвийн мэргэжилтэн Стелла Ван манай сургуультай танилцаж, сургуулийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга нартай уулзлаа. Сургуулийн орчин, үүсгэн байгуулагчийн болон удирдах зөвлөлийн санаа бодолтой танилцаж тус сургуульд Кембрижийн олон улсын хөтөлбөрийн эрх олгоход татгалзах зүйлгүй гэж үзлээ. Дараачийн 7 хоногт бид багш нарын онлайн уулзалтыг товлон зохион байгуулах бөгөөд холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн хүргүүлснээр төвийн эрх авах үйл явц өндөрлөх юм. Хамт олноороо хичээнгүйлэн хөдөлмөрлөж, олон улсын төвийн эрх авахад алхам алхамаар ойртсоор байгаад нь баяр хүргэе.

Мөн 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд манай сургуулийн Н.Өрнөхбаяр, Г.Ариунзаяа,Б.Ариунзаяа, Г.Анхтуяа, Г.Ганбилэг багш нар Орчлон ОУын сургууль дээр зохион байгуулагдаж байгаа IGCSE ESL, IGCSE Mathematics, Assessment for learning and active learning сургалтад хамрагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *