Оргил сургуулийн номын сан нь  10000 гаруй ном, сурах бичигтэй. 2023 – 2024 хичээлийн жилд Cambridge-н хөтөлбөрт шилжиж байгаатай холбогдуулан бүх сурагчдаа үнэ төлбөргүй сурах бичгээр  ханган ажиллаж байна. Энэ жилд тус номын сангийн фонд нийт 8300 гаруй шинэ монгол болон cambridge-н хөтөлбөрийн  сурах бичгээр баяжигдсан бөгөөд үүнээс 800 гаруй Монгол Англи хэл дээр уран зохиолын, үлгэрийн, танин мэдэхүйн болон цуврал комик номууд байгаа болно.

 Номын сан нь 1 уншлагын танхимтай 60 хүний суудалтай, Даваа -Баасан гаригуудад 09.00 – 17.00 хүртэл багш сурагчиддаа үйлчилж байна. 

Уншигчийн картаа үнэ төлбөргүй нээлгэн гэрээр ном, сурах бичиг 3 – 7 хоногийн хугацаатай унших боломжтой.

Мөн энэ жилээс номын сангийн олон улсын Koha программ хангамжыг номын сандаа  нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.