Нийслэлийн ерөнхий боловсролын Оргил сургуулийн уламжлал болон зохион байгуулагддаг “Соён гэгээрлийн өдөр” 2024-2025 оны хичээлийн жилийн эхний ажлыг энэ өдөр Э.Гэрэлмаа багштай 12-1 анги хамт олон Бичиг үсгийн олон улсын өдөрт зориулан зохион байгуулав.
Promoting multilingual education: Literacy for mutual understanding and peace Энэ жилийн олон улсын бичиг үсгийн өдрийг “Олон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхүй: Харилцан ойлголцлол, энх тайвныг бичиг үсгийн боловсролоор дэмжих нь” уриан дор 2024-09-08-наас 10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
Энэ хүрээнд Монгол бичгийн үүсэл сэдвээр 12-1 ангийн эцэг эхийн төлөөлөл МУИС-ийн философи, шашин, соёл судлаач багш Х.Уянга хүрэлцэн ирж 6-р ангийн 89 сурагчдад маш сонирхолтой сургалт явуулав.
НЕБ-ын Оргил сургууль дээр заагддаг бүх хэл, бичиг үсгийн талаар 6р ангийн суралцагсдадаа мэдлэг мэдээлэл олгох, шинээр суралцаж буй бичиг үсэг, гадаад хэлээ цаашдын эзэмших түвшин, шалгалтуудын талаар анхан шатны ойлголтууд олгож мөн хоёрдогч гадаад хэл сонгон судалж буй 7-11р ангийн сурагчдынхаа амжилтыг алдаршуулах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Монгол хэлний онцлог цаашид судлахад анхаарах зүйл, шинэчлэгдсэн журмын талаар сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар мэдээлэл өгч хүүхэд нэг бүр өөрийн нэрийг Монгол бичиг, англи хэл болон өөрийн сонгон судлах хэлэ