Нийслэлийн ерөнхий боловсролын Оргил сургуулийн уламжлал болон зохион байгуулагддаг 2024-2025 оны хичээлийн жилийн эхний Төсөлт хичээл 1-р ангийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн түүний эко бүсэд зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Оргил сургуулийн 1-р ангийн анги удирдсан 3 багш, 74 сурагч, 6 эцэг эхийн төлөөлөл болон сургуулийн удирдлага хамтран оролцсон. Хүн орчин, зураг гээд олон хичээлийн агуулгын хүрээнд сурагчид байгаль дэлхийн өнгө, төрх, улирлын онцлог ялгааны талаар мэдээлэл авч модлог ургамлын навч түүж хичээлийн хэрэглэгдэхүүн болгон авлаа.