Мэргэжил сонголтод туслах цуврал өдөрлөгүүд

Application assistance day

НЕБ-ын Оргил сургуулийн 2025 оны төгсөгчдөд зориулсан гадаадын их дээд сургуульд элсэлтийн өргөдлөө илгээхэд нь туслах өдөрлөг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ хичээлийн жилд манай сургуулийн 15 сурагч төгсөх ба тэдгээрээс 13 нь гадаадын их дээд сургуульд элсэх өргөдөл илгээх хүсэлтээ илэрхийлж 2 нь хэдийн эхний өргөдлүүдээ илгээсэн байгаа юм.

Олон орны олон төрлийн их дээд сургуульд элсэлтийн өргөдөл илгээх нь маш ачаалалтай, анхаарал төвлөрөл, дэмжлэг шаардсан ажил учраас Сурагчийн хөгжил, хамгааллын албанаас энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан билээ.

Тус өдөрлөгийн үеэр сурагчид 4 өртөөгөөр дамжин хэрэгцээтэй мэдээлэл зөвлөгөөгөө авлаа.

Өртөө 1: Их сургуульд элсэх зорилгын эсээгээ хянуулах, зөвлөмж авах

Гадаадын их дээд сургуульд элсэхэд өөрийгөө танилцуулах, элсэх зорилгын эсээгээ сайн бичих нь маш чухал байдаг. Иймд манай 12р ангийн сурагчид маань Англи хэлний багш Н.Өрнөхбаяр, Ivy Garay, Shareen Barlomento, Leah Doysabass, Lei Estacion нараас зөвлөгөө авч, өөрсдийн эсээгээ үзүүлж ярилцлаа.

Өртөө 2: Зөвлөх багшийн тодорхойлолт авах

2024-2025 оны хичээлийн жилд сурагчдын гадаад элсэлтийн зөвлөх багшаа Англи хэлний багш Г.Ганбилэг хавсран ажиллаж байна. Сурагч бүр өөрийн зөвлөх багшийн тодорхойлолтоо хэзээ авах, бүрдүүлэх материалын явц, ямар сургуулиудад авах талаар багштайгаа ганцаарчилсан уулзалтууд хийж тодорхой мэдээллүүд авлаа. Бид 10-12р ангийн сурагчдадаа 7 хоногт 1 цагийн Боловсролын зөвлөх үйлчилгээний цаг тавьдаг ч энэ нь өргөдөл илгээх энэ шахуу хугацаанд бага байгаа тул сурагчид маань бүгд энэ өдөр ч бас зөвлөх багшаасаа зөвлөгөө авлаа.

Өртөө 3: Элсэлтийн өргөдлөө илгээх зөвлөгөө.

НЕБ-ын Оргил сургууль нь сурагчдын мэргэжил сонголт, их дээд сургууль сонголт, өргөдлөө илгээхээр бэлтгэх процессыг CIALFO аппликейшнаар удирдан явуулдаг юм. Тус сургуулийн захирал Н.Нарантуяа 12р ангийн сурагчдынхаа өргөдлүүдийг нэгбүрчлэн үзэж, Commonapp, CIALFO апп дээр өргөдлөө хэрхэн бичих талаар нь зөвлөгөө өглөө.

Өртөө 4: Багшийн тодорхойлолт авах зөвлөгөө

Гадаадын их дээд сургуульд элсэх хүсэлтэй сурагчдын хувьд хичээл зааж байсан багш нараасаа хэрэгцээт тодорхойлолтоо авах нь маш чухал Энэхүү өдөрлөгийн үеэр 12р ангид хичээл зааж байгаа бүх багш нар болон СХХА, СА-ны ажилтнуудаас сурагчид цаг аван багшийн тодорхойлолт авах хүсэлтээ илэрхийлж, багштайгаа уулзан өөрийн элсэх хүсэлтэй сургууль, мэргэжлийн талаараа ярилцаж, нэмэлт мэдээлэл өгөн, тодорхойлолтуудаа авах бэлтгэлээ хангалаа.

Гадаадын их дээд сургуульд элсэх өргөдөл өгөх үйл явцад хэдийгээр зөвлөх багш, мэргэжлийн багш, сургуулийн удирдлагууд зөвлөгөөг цаг тухайд нь өгч явж байгаа ч ийнхүү нэгдсэн өдөрлөг хийснээр сурагчдын бэлтгэл, багш ажилтнуудын оролцоог тэгш хангаж, үлдсэн хугацаанд олон сурагчид амжилттайгаар элсэлтийн өргөдлөө илгээх боломжоо хангахад нь түлхэц үзүүлж байгаа хэрэг юм.

Энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцсон Э.Гэрэлмаа багштай 12-1 ангийн хамт олон, мэргэжлийн багш нар, Сургалтын алба, Суралцагчийн хөгжил хамгааллын албаны хамт олондоо халуун талархал илэрхийлж, амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Categories: post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *