Нийслэлийн ерөнхий боловсролын Оргил сургуулийн сургалтын менежер, багш хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх О.Нямсүрэн, математикийн багш Э.Дэлгэрмаа нар өнөөдөр Монгол улсын боловсролын салбарт оруулсан 20 гаруй жилийн ажил хөдөлмөр, амжилт бүтээлээ төр засгаараа үнэлүүлж Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдаж, шагналаа гардан авлаа.
О.Нямсүрэн, Э.Дэлгэрмаа багш нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Хүүхдийн төлөө хөдөлмөрлөсөн чин сэтгэлийн хөдөлмөр тань ирээдүйд ч олон сайхан амжилтыг урин дуудсаар байг ээ..