“Оргил” сургууль дэлхийн түвшний Кембрижийн бага болон суурь боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

"Оргил" сургууль дэлхийн түвшний Кембрижийн бага болон суурь боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ "Оргил" сургууль Кембрижийн Олон Улсын Боловсролын Байгууллагаас (Cambridge) албан ёсны зөвшөөрөл авч, 5-14 насны сурагчдад зориулсан Кембрижийн бага болон суурь боловсролын анхан шатны хөтөлбөр хэрэгжүүлэх боллоо. Кембрижийн бага, суурь боловсролын хөтөлбөр нь дэлхийн 120 гаруй орны 2,500 гаруй сургуульд хэрэгжиж буй…

Эрдмийн баяр

Нийслэлийн ерөнхий боловсролын Оргил сургуулийн 2024-2025 оны 20 дахь удаагийн 1-р ангийн элсэлтийн сурагчид 2024 оны 12-р сарын 20-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн Театрт уншиж, бичиж, бодож сурсны баяраа эцэг эх, асран хамгаалагчид, эрдэмтэн олон багш нарын хамт тэмдэглэн өнгөрүүллээ. Эрдмийн баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Гавьяат Багш Б.Наранцэцэг, Оргил сургуулийн үүсгэн…

Баяр хүргэе

Нийслэлийн Ерөнхий боловсролын "Оргил" сургуулийн 2025 оны төгсөлтийн 12-1 ангийн сурагч Л.Номин нь анхны элсэлтийн хариунуудаа хүлээн авч, хүсэн хүлээсэн тэтгэлэгүүдийнхээ эзэн нь боллоо. Л.Номин маань анагаах ухааны салбарт түүн дотроо Тархи судлалын чиглэлээр мэргэших сонирхолтой бөгөөд түүнд элсэх урилга илгээж, тэтгэлэг олгосон сургуулиудын нэг болох Loyola University нь энэ чиглэлээр АНУ-д…

Нийгмийн Ухааны олимпиад

ХУД-ийн Нийгмийн Ухааны олимпиадад Түүх, нийгмийн багш Т.Эрдэнэбат “Тусгай” байранд шалгарч, бэлтгэсэн шавь 12 дугаар ангийн сурагч М.Хишигсүрэн “Хүрэл” медаль хүртсэн амжилт үзүүллээ. Нийгмийн ухааны олимпиадад:48 багш,10-р анги 17111-р анги 14212-р анги 188 сурагчТусгай хэрэгцээт 1 сурагч тус тус оролцсон ба нийт 501 суралцагч оюун ухаан, мэдлэгээ сорьсон байна.

АМЖИЛТЫ БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР

Хан-Уул дүүргийн ЕБС-ийн Дүрслэх урлаг, Дизайн технологийн багш нар болон сурагчдын дунд зохион байгуулагдсан “АВЬЯАСЫН ХУР 2024” бүтээлийн уралдаанд оролцсон Нийслэлийн ерөнхий боловсролын Оргил сургуулийн Дүрслэх урлаг, Дизайн технологийн багш С. Мэндсайхан “Модон урлал” төрөлд 1-р байр, Алтан медаль, “Монгол зураг” төрөлд 10-1 ангийн сурагч О. Номуун 2-р байр, Мөнгөн медаль, “Сийлбэр…