Нийслэлийн ерөнхий боловсролын Оргил сургуулийн 2024-2025 оны 20 дахь удаагийн 1-р ангийн элсэлтийн сурагчид 2024 оны 12-р сарын 20-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн Театрт уншиж, бичиж, бодож сурсны баяраа эцэг эх, асран хамгаалагчид, эрдэмтэн олон багш нарын хамт тэмдэглэн өнгөрүүллээ.
Эрдмийн баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Гавьяат Багш Б.Наранцэцэг, Оргил сургуулийн үүсгэн байгуулагч О.Эрдэнээ, Оргил сургуулийн ТУЗ-ын дарга М.Батаа нарын хүндэт зочид оролцов.
Суралцагчид Цагаантолгойн үсгүүд болон шүлэг уншиж, “MINION”, “COWBOY”,
“Дэгдээхэй бүжиг” бүжиглэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уранзохиолч Тангадын Галсан “Монгол хүний зүрхний бичээс” шүлгийг уншиж, “Цагаан толгойн дуу”, “Үсэг сурлаа”, “Jingle Bells”, “Бага ангийн багшдаа баярлалаа” дууг дуулж Оргил сургуулийн 6-р ангийн сурагчид дүү нартаа “Мэндчилгээ” дэвшүүлэв.
Уг үйл ажиллагааг Монгол төрийн эрийн гурван наадмыг 45 жил нээсэн Сүхбаатарын Одонт, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Отгон хөтлөн явууллаа.












