Хан-Уул дүүргийн ЕБС-ийн Дүрслэх урлаг, Дизайн технологийн багш нар болон сурагчдын дунд зохион байгуулагдсан “АВЬЯАСЫН ХУР 2024” бүтээлийн уралдаанд оролцсон Нийслэлийн ерөнхий боловсролын Оргил сургуулийн Дүрслэх урлаг, Дизайн технологийн багш С. Мэндсайхан “Модон урлал” төрөлд 1-р байр, Алтан медаль,
“Монгол зураг” төрөлд 10-1 ангийн сурагч О. Номуун 2-р байр, Мөнгөн медаль,
“Сийлбэр урлал” төрөлд 10-1 ангийн сурагч А. Хүслэн Тусгай байр тус тус хүртлээ.
Бэлтгэсэн багш Ч.Янжинлхам болон амжилт гаргасан суралцагчид, багшдаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.



