MN055 Оргил сургууль анхны олон улсын шалгалтыг сургууль дээрээ амжилттай зохион байгууллаа.
4 сарын 14 Даваа гарагаас 4 сарын 19 Бямба гараг хүртэл 6 өдрийн турш 09.00-13.00 цагуудад Оргил сургуулийн анхны олон улсын шалгалт амжилттай зохион байгуулагдлаа.
Кэмбрижийн бага боловсролын Математик (0097), Байгалийн ухаан (0096), Англи хэлний (0057) хөтөлбөрийн нийт 14 удаагийн шалгалтад давхардсан тоогоор 5-р ангийн 191 шалгуулагч , суурь боловсролын Математик (0893), Байгалийн ухаан (0896), Англи хэлний (0862) хөтөлбөрийн нийт 14 удаагийн шалгалтад давхардсан тоогоор 8-р ангийн 205 шалгуулагч бүхий шалгалтыг нийт 17 багш , 5 анги удирдсан багш, Шалгалтын мэргэжилтэний удирдлага доор амжилттай зохион байгууллаа.
Шалгагч багшаар ажилласан биеийн тамирын багш Н.Зууннаст, Б.Золжаргал, Б.Эдуард, англи хэлний багш Алтаннавч, математикийн багш Цэвэгжав, Монгол хэл хэлний багш Т.Одгэрэл, Б.Эрдэнэсэлэнгэ, герман хэлний багш Т.Энхтунгалаг, хятад хэлний багш С.Өсөхнаран, япон хэлний багш А.Цэрэндолгор, солонгос хэлний багш Л.Гэрэлмаа, 5-р ангийн анги удирдсан багш Б.Насанжаргал, Ж.Бүжинмаа, Т.Долгоржав, хөгжмийн багш Т.Сүхбат, Я.Отгонцэцэг, англи хэлний багш Н.Өрнөхбаяр нартаа шалгалтын өглөөний бэлтгэл шалгалтын байр засах ажил 07.40 цагаас эхлээд, шалгагч багш хийх, шалгалт дуусахад хэрэглэгдэхүүнээ хураах, хөгжим техник бэлэн байлгах зэрэг бүхий л үйл ажиллагаанд оногдсон ажил үүргээ хариуцлагатай биелүүлсэн та бүхэндээ нийт сургуулийн багш ажилтан, суралцагч, сургуулийн захиргааны нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.
5 болон 8-р ангийн нийт 70 шалгуулагчид, анги удирдсан 5 багш нар шалгалтын товлосон цагтаа нэг ч сурагч хоцролгүй ирж, шалгалтын бэлтгэлээ бүрэн хангаж анхны шалгалтыг амжилттай өгч чадсанд нь , дараагийн түвшний олон улсын хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн судлаж, сурлага хөдөлмөрийн өндөрөөс өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Тус шалгалтын дүн 2025 оны 6 дугаар сарын сүүлийн 7 хоногт ирэх бөгөөд шалгалтын үр дүнд үндэслэн сурагчид цаашид суралцах хөтөлбөр сонголтоо хийх, багш нар сургалтын хөтөлбөр хэрэгжилтийнхээ үйл явцад үнэлгээ дүгнэлт, сайжруулалт хийх боломжтой болох юм.


