НҮБ-с жил бүрийн 5 сарын 10-ний өдрийг Дэлхийн гэр бүлийн өдөр болгон зарласан байдаг.
Энэ хүрээнд Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан “Гэр бүлдээ гэрэл нэмье” өдөрлөгийг ХУД-ийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, Хамгааллын хэлтэс Мишээл экспо Walking street-д зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааны нээлтэд Оргил олон улсын сургуулийн Ч.Янжинлхам багштай 10-1 ангийн суралцагч Э.Эрмүүн Энзи, А.Гүюг, Н.Чингүүн нарын амьд хөгжмийн хамтлаг ая дуугаа өргөлөө.
Гэр бүл болгон аз жаргалаар дүүрэн байг.


