Дэлхийн финалд шалгарлаа![]()
![]()
“Хилээр Хязгаарлагдахгүй Англи хэл” уриатай “Hippo-2025” олимпиад нь улсын болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудын 1-12-р ангийн бүх сурагчдад нээлттэй ба өөрийн хүсэлтээр оролцох боломжтой. Энэхүү олимпиадын материал нь Английн засгийн газрын харьяа OFQUAL хэмээх хяналт үнэлгээний байгууллагаар баталгаажуулсан англи хэлний ур чадварын түвшинг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны тест байдгаараа онцлог давуу талтай болно.
Олимпиад нь эхний шат, үндэсний шигшээ, бүсийн шигшээ, нэмэлт үе шат, дэлхийн финалын шат гэсэн 5 үе шаттай явагддаг.
Манай сургуулиас Hippo-2025 олимпиадын эхний шатанд нийт 96 сурагч оролцсоноос бүсийн шигшээ шалгаруулалтад оролцох эрхээ авсан
2-I ангийн сурагч Б.Содбилэг /baby hippo ангилал/
4-I ангийн сурагч Б.Тэлмүүн /little hippo ангилал/
5-III ангийн сурагч Э.Тэнүүнээ /hippo 1 ангилил/
нартаа Узбекистан улсын Самарканд хотод болох дараагийн шатны олимпиадад нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
![]()
Мөн авсан оноогоороо бүсийн шалгаруултыг алгасан, Дэлхийн финалд оролцох эрхээ авсан
8-II ангийн сурагч М.Номиулин
6-I ангийн сурагч Г.Энэрэл нартаа англи хэлний мэдлэгээ Монгол улсын болон ОУ-ын хэмжээнд батлан харуулсан бахархам сайхан амжилт гаргасанд нь сургууль хамт олон багш нарын өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Итали улсад болох дэлхийн финалын шалгаруулалтад нь амжилтын дээдийг хүсэн ерөөе. Энэхүү амжилтын ард зөвхөн сурагчийн хөдөлмөр төдийгүй багш нарын маань чин сэтгэлээсээ зориулсан заавар, дэмжлэг, сэдэлжүүлэлт, уйгагүй хөдөлмөр оршиж байна. Сурагчийн чадварыг хөгжүүлж, олон улсын түвшинд бэлтгэж өгсөн Г.Ганбилэг ахлагчтай гадаад хэлний мэргэжлийн баг хамт олондоо гүн талархал илэрхийлье. ![]()
Та бүхний зааж сургасан мэдлэг, урам зориг, итгэл сэтгэл нь сурагчдын ирээдүйн амжилтын бат бөх суурь болж байна. Баярлалаа, бахархалтай багш нар аа!



