Амжилтын буухиа үргэлжилсээр . . .

Шинэ оны босгон дээр Оргил олон улсын сургууль хичээл сурлага, хөдөлмөр, хүмүүжил, идэвх санаачилгаараа манлайлсан сургуулийн шилдэг сурагчдыг шалгарууллаа, мөн нийт сургуулиасаа шилдгийн шилдэг сурагчдыг шалгаруулан алдаршууллаа.

Эдгээр сурагчид маань хичээл зүтгэл, эерэг үлгэр дуурайлал, бүтээлч оролдлогоороо үе тэнгийнхнээ манлайлан, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа гайхам амжилтын эзэд юм.

Тэдний амжилтын ард багш нарын уйгагүй хөдөлмөр, эцэг эхийн тууштай дэмжлэг томоос том нөмөр болж буйг дурдах нь зүйн хэрэг билээ.

Сургуулийн удирдлагаас сурагчдаа баяр хүргэж, цаашдын сурлага, ур чадвар, бүтээлч үйлд нь амжилтын дээдийг хүсэн сурч мэдэх их үйл нь улам дэлгэрэн бадрахын ерөөл өргөн дэвшүүлж. Оргил сургуулийн захиргаа бүх сурагчдадаа сурагч насныхан дурсамжийг Өвлийн өвгөн аавын бэлэг авах ямар байдгийг мэдрүүлэх зорилгоор 1-12 ангийн бүх сурагчддаа Өвлийн өвөөгөөр бэлэг өгүүлсэн нь инээд,баяр хөөр бэлэглэж давхар үйл явдал боллоо.

Categories: News, post, Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *