2026 оны 1 сарын 19-нд явагдсан НЕБ-ын 18 дугаар сургуулийн зурагзүй-технологийн Монгол Улсын Зөвлөх зэрэгтэй, магистр багш П.Баярмаагийн нэрэмжит “ЗУРАГЗҮЙ XVI” олон улсын онлайн олимпиадад 12 аймаг, 8 дүүрэг, 18 сумдын 60 гаруй сургуулийн 316 багш суралцагчид, мөн 3 гадаад улс (Солонгос, Хятад, Япон) улсаас оролцжээ.
Оргил олон улсын сургуулийн багш суралцагчид багаараа дэд байр эзэллээ. 10-р анги С.Сүлд 3-р байр, 11-р анги А.Хүслэн 4-р байр, 12-р анги Б.Болорчимэг 1-р байр, багшийн төрөлд багш С.Мэндсайхан 4-р байр эзэллээ.
Багш, сурагчдадаа баяр хүргэе.




