Олимпиадын ерөнхий хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар Улсын олимпиадын 2-ын давааны зохион байгуулалттай холбогдон үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэн Орос хэлний олимпиадыг 22-ны өдөр зохион байгуулахаар мэдээллийг хүргүүлсэн бөгөөд Биологийн олимпиадтай цаг зөрүүлэх шаардлага үүслээ. Иймд Орос хэлний олимпиадыг 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагаас орон даяар…
ОРОС_ХЭЛНИЙ_II_ШАТНЫ ОЛИМПИАД
ХАН-УУЛ дүүргийн #ОРОС_ХЭЛНИЙ_II_ШАТНЫ олимпиадыг зохион байгуулах ОРГИЛ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ удирдлага, ЗАН ахлагч нарын уулзалт боллоо. #Олимпиад 2025 оны 12-р сарын 22-ны өдрийн 10:00 цагт #Оргил_Олон_Улсын_Сургуулийн байранд эхлэх тул оролцогчид 09:30 цагт шалгалтын байранд ирсэн байна. Олимпиадад оролцох багш, сурагчдадаа амжилт хүсье.
Амжилтын буухиа үргэлжилсээр…
2-1 ангийн сурагч Б.Нарангэрэл хүүхдийн хөлбөмбөгийн “SILLA CUP” 2025 тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин U7 насны ангилалд хүрэл медалийн эзэн болжээ. Бяцхан тамирчиндаа халуун баяр хүргэж сурлага, спортын илүү их амжилтыг хүсье!
Амжилтын буухиа үргэлжилсээр . . .
Шинэ оны босгон дээр Оргил олон улсын сургууль хичээл сурлага, хөдөлмөр, хүмүүжил, идэвх санаачилгаараа манлайлсан сургуулийн шилдэг сурагчдыг шалгарууллаа, мөн нийт сургуулиасаа шилдгийн шилдэг сурагчдыг шалгаруулан алдаршууллаа. Эдгээр сурагчид маань хичээл зүтгэл, эерэг үлгэр дуурайлал, бүтээлч оролдлогоороо үе тэнгийнхнээ манлайлан, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа гайхам амжилтын эзэд юм. Тэдний амжилтын…
Амжилтын буухиа үргэлжилсээр …
Оргил Олон Улсын Сургууль 2025 оны хичээлийн жилийн хамгийн дулаахан, дурсамжтай үйл явдлуудын нэг болох 1-р ангийн сурагчдын “Үсэглэлийн баяр”-аа амжилттай зохион байгууллаа. Та бүхэндээ Оргил сургуулийн Үүсгэн байгуулагч, захирал МУГБ Балсангийн НАРАНЦЭЦЭГийн мэндчилгээний үгийн хамт дурсамжит энэхүү өдрийн зургийн хамт хүргэж байна. Эрхэм хүүхдүүд ээ, багш нар аа, эцэг эхчүүд ээ!…
Амжилтын буухиа үргэлжилсээр…
2025 оны 11 сарын 29-нд явагдсан Хан-Уул дүүргийн ЕБС-ийн багш, сурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг “Авьяасын хур-2025” бүтээлийн уралдааны модон урлалын төрөлд 10-1 ангийн сурагч Ж.Урангоо тэргүүн байр, металл урлал болон зураасан зургийн төрөлд 11-1 ангийн сурагч М.Анужин 5-р байр эзэллээ.