Амжилтын буухиа үргэлжилсээр..

Дорнод аймагт болсон “MARSHAL CUP 2025” зүүн бүсийн анхдугаар Жюү Жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд 7-3 ангийн сурагч М. Эзэн Мөнгөн медал хүртлээ. Энэхүү тэмцээнд 18 байгууллагын 290 тамирчид өөрсдийн эр зориг, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Сурагчдаа цаашдын спортын их замд амжилтын дээдийг хүсэн ерөөе

Хичээлийн шинэ жилийн нээлт

Оргил олон улсын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай болж өнгөрлөө. Нээлтийн ёслолын эхэнд тус сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд 1р ангид элсэн суралцаж буй Э.Долгоржав багштай 1-1, М.Дашням багштай 1-2 ангиуд мөн энэ хичээлийн жил төгсөх Э.Дэлгэрмаа багштай 12-1 ангиуд тус тус хүндэтгэлийн суудалд залагдан хүндэтгэлийн туг далбаагаа мандуулан эхэллээ. Монгол…

Оргил олон улсын сургуульд сертификат гардуулах ёслол боллоо.

2025–2026 оны хичээлийн жилийн эхний өдөр Оргил олон улсын сургуульд нэгэн онцгой үйл явдал тохиолоо. Манай сургуулийн 6, 9 болон 10-р ангийн сурагчид Кембрижийн олон улсын боловсролын хөтөлбөрийн Primary Checkpoint, Lower Secondary Checkpoint, мөн IGCSE шалгалтын хаврын сессийн дүнгээ гардан авч, сертификатаа хүлээн авлаа. Кембрижийн Checkpoint болон IGCSE шалгалтууд нь дэлхий даяар…

Шавийн эрдэм багшаас эхтэй

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд олон сайхан арга хэмжээ болсноос бид эрдэмтэн багш нартаа хүндэтгэл үзүүлж, тэдний ажлын тэргүүн амжилтуудыг урамшуулснаа хуваалцахдаа таатай байна. 2024-2025 оны хичээлийн жилийнхээ ажлын үр дүнгээр хамт олноо манлайлж, шагнагдсан багш нар: * Нийт шалгуулагчдын дундаж оноо нь 650-с дээш оноотой шалгагдсан Монгол хэл бичиг, уран…

ГЭР БҮЛДЭЭ ГЭРЭЛ НЭМЬЕ

НҮБ-с жил бүрийн 5 сарын 10-ний өдрийг Дэлхийн гэр бүлийн өдөр болгон зарласан байдаг. Энэ хүрээнд Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан “Гэр бүлдээ гэрэл нэмье” өдөрлөгийг ХУД-ийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, Хамгааллын хэлтэс Мишээл экспо Walking street-д зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны нээлтэд Оргил олон улсын…

Амжилтын буухиа үргэлжилсээр …

Дэлхийн финалд шалгарлаа "Хилээр Хязгаарлагдахгүй Англи хэл" уриатай "Hippo-2025" олимпиад нь улсын болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудын 1-12-р ангийн бүх сурагчдад нээлттэй ба өөрийн хүсэлтээр оролцох боломжтой. Энэхүү олимпиадын материал нь Английн засгийн газрын харьяа OFQUAL хэмээх хяналт үнэлгээний байгууллагаар баталгаажуулсан англи хэлний ур чадварын түвшинг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан…

Амжилтын буухиа үргэлжилсээр…

Олон улсын хөтөлбөртэй Оргил сургуулийн суралцагчид 2025 оны KANGAROO олон улсын математикийн уралдаанд бахархам амжилттай оролцлоо. Юуны өмнө суралцагчид маань өмнө гаргаж байсан амжилтаа бататгасны сацуу анх удаа тус олимпиадын Алтан медалийг 5-2 ангийн суралцагч Өрнөхийн Ангараг хүртсэнээрээ онцлог байлаа. Манай сургуулийн хувьд 2022-2023 оны хичээлийн жилд нийт 41 суралцагч оролцож Хүрэл…

БИДНИЙ БАХАРХАЛ

Оргил олон улсын сургуулийн Д.Оюунтунгалаг багштай 2023 оны шилдэг төгсөгч Н.Наранбат Япон улсын Нагояа Айчи Технологийн Их Сургууль "Aichi University of Technology"-д Хиймэл оюун ухааны инженер мэргэжилээр элсэн суралцахаар боллоо. Шилдэг төгсөгчдөө баяр хүргэж, амжилт хүсье.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР…

Монгол Улсын Соёлын Яам, Нийслэлийн Соёл Урлагийн газрын дэмжлэгтэйгээр МЕБДСБНХХолбооноос уламжлал болгон зохион байгуулагддаг “HUGO AND COLOR УЛСЫН XYI ОЛИМПИАД”-ад Оргил олон улсын сургуулийн зургийн дугуйлан, хөгжүүлэх хөтөлбөрт хамрагддаг зураг зурах авьяас сонирхолтой суралцагчдыг Дизайн технологийн багш С.Мэндсайхан, Ч.Янжинлхам нар бэлтгэн оролцуулснаас Уран зургийн төрөлд Оргил олон улсын сургуулийн 12-1 ангийн суралцагч…