2024 оны Монголын түүх хичээлийн элсэлтийн шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд 910 суралцагч өгсөн ба хамгийн дээд анхны оноо 97 авсан нийт 1 суралцагч 797 оноо авсан байна.

Оргил сургуулийн хувьд энэ жилийн төгсөгчдийн хэмжээст онооны дундаж 756 байна. Энэ жилийн хувьд тус хичээлийн Улаанбаатар хотын дундаж хэмжээст оноо урьдчилсан байдлаар 487 байгаа юм.

Дээд оноо:

Оргил сургуулийн 2024 оны төгсөгч В.Энхзул анхны оноо 94, хэмжээст оноо 756 авч Улаанбаатар хотын хэмжээнд эхний 5 дугаар байрт эрэмбэлэгдэж нийт шалгуулагчдын топ 0,61%-д багтсан байна.

Монголын түүх хичээлийн шалгалтад бэлтгэсэн багш Т.Эрдэнэбат, амжилттай шалгагдсан эрхэм шавьдаа эцэг эх, асран хамгаалагчдад нь Оргил сургуулийн үүсгэн байгуулагчид, нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.