2024 оны Нийгмийн ухааны хичээлийн элсэлтийн шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд 10351 суралцагч өгсөн ба хамгийн дээд анхны оноо 97-99 авсан нийт 9 суралцагч 800 оноо авсан байна.

Оргил сургуулийн хувьд энэ жилийн төгсөгчдийн хэмжээст онооны дундаж 589 байна. Энэ жилийн хувьд тус хичээлийн Улаанбаатар хотын дундаж хэмжээст оноо урьдчилсан байдлаар 491,5 байгаа юм.

Дээд оноо:

Оргил сургуулийн 2024 оны төгсөгч В.Энхзул анхны оноо 90, хэмжээст оноо 725 авч Улаанбаатар хотын хэмжээнд эхний 73 дугаар байрт эрэмбэлэгдэж нийт шалгуулагчдын топ 1,12%-д багтсан байна. Мөн нийт 7 суралцагч Нийгмийн ухааны шалгалт өгснөөс 3 нь 600-с дээш оноотой шалгагдлаа.

Нийгмийн ухааны хичээлийн шалгалтад бэлтгэсэн багш Т.Эрдэнэбат, амжилттай шалгагдсан хайрт хүүхдүүдэдээ болон тэдний эцэг эх асран хамгаалагчдад нь Оргил сургуулийн үүсгэн байгуулагчид, нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *