2024 оны Математикийн хичээлийн элсэлтийн шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд 11 577 суралцагч өгсөн ба хамгийн дээд анхны оноо 87-100 авсан нийт 11 суралцагч 800 оноо авсан байна.

Дундаж дүн:

Оргил сургуулийн хувьд энэ жилийн төгсөгчдийн хэмжээст онооны дундаж 605,8 байна. Энэ жилийн хувьд тус хичээлийн улсын дундаж хэмжээст оноо урьдчилсан байдлаар 502,9 ба Улаанбаатар хотынх 496,8 тус тус байгаа юм.

Дээд оноо:

Оргил сургуулийн 2024 оны төгсөгч О.Хүслэн анхны оноо 75, хэмжээст оноо 750 авч Улаанбаатар хотын хэмжээнд эхний 52 дугаар байрт эрэмбэлэгдэж нийт шалгуулагчдын топ 0,61%-д багтсан байна.

Дүйцүүлсэн үнэлгээ:

Мөн Оргил сургуулийн 2024 оны төгсөгч Г.Найманмарал 749, Б.Удвал 699, О.Содноров 699 оноо тус тус ОУ-ын SAT шалгалтын үнэлгээгээр дүйцүүлэн үнэлүүллээ.

2023VS2024

Өмнөх онтой харьцуулахад Оргил сургуулийн 2024 оны төгсөгчдийн Математикийн ЭШ-ын шалгуулагчдын тоо хоёр дахин , анхны оноо 5,7 оноогоор, хэмжээст оноо 50,8 оноогоор тус тус өссөн ба тухайн жил төгссөн бүх төгсөгчид ЭШ-ыг дүйцүүлэх болон шалгуулах хэлбэрээр 100% хамрагдсан нь хамгийн том онцлог байлаа. Мөн нийт шалгуулсан 16 сурагчдаас 10 нь 600-с дээш оноотой шалгагдлаа.

Хөтөлбөрийн менежер З.Урансайхан, бэлтгэсэн багш Д.Тодмагнай, анги удирдсан багш Г.Ганбилэг, нийт амжилттай шалгагдсан хайрт хүүхдүүдэдээ болон тэдний эцэг эх асран хамгаалагчдад нь Оргил сургуулийн үүсгэн байгуулагчид, нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.