Эрхэм хүндэт Оргил Олон улсын сургуулийн багш, ажилтан, эцэг эх/асран хамгаалагчид, хайртай сурагчид аа,

Та бүхэндээ айлчлан ирж буй Шинэ оны баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Өнгөрсөн онд бид хамтын хичээл зүтгэл, итгэлцэл, ойлголцлын хүчээр сурагч нэг бүрийн хөгжил, төлөвшлийн төлөө мөр зэрэгцэн ажиллаж чадсанд чин сэтгэлээсээ талархаж байна.

Багш, ажилтан бүрийн чин сэтгэл, эцэг эхчүүдийн дэмжлэг, сурагчдын хичээл зүтгэл нь Оргил сургуулийн үнэ цэнийг тодорхойлж, ирээдүйн гэрэлт замыг хамтдаа бүтээж буй томоохон хүч билээ. Хүүхэд бүрийн авьяас, хүсэл мөрөөдөлд итгэж, тэднийг дэмжих хамтын ажиллагаа маань бидний хамгийн том бахархал юм.

Ирэх ондоо Оргил Олон улсын сургуулийн хамт олон улам эв нэгдэлтэй байж, суралцах, хөгжих, мөрөөдлөө биелүүлэх олон сайхан боломж, амжилтаар дүүрэн байх болтугай. Шинэ он та бүхэнд итгэл найдвар, урам зориг, инээмсэглэлийг авчрах болтугай.

Оргил сургуулийн үүсгэн байгуулагч, захирал: МУГБагш Балсангийн НАРАНЦЭЦЭГ