Мэргэжил сурталчилах цуврал өдөрлөгүүд

№2 Их дээд сургуулиудыг сурталчилах цаг

2024 оны 11 сарын 15-ны өдөр НЕБ-ын Оргил сургуулийн X-XI ангийн сурагчид маань өөрсдийн ирээдүйд элсэн суралцахыг хүсч буй гадаадын болон дотоодын их дээд сургуулиудын талаар VII-VIII ангийн сурагч дүү нартаа англи, монгол хэлээр танилцуулга хийлээ. Энэ удаагийн үйл ажиллагаа нь зөвхөн гаднаас ирсэн сургуулийн төлөөлөгчдийн яриаг сонсох байдлаар бус харин ахлах ангийн сурагчид өөрсдийн элсэхийг хүссэн сургууль нэг бүрийн

– Элсэлтийн мэдээллийг агуулсан зурагт хуудас

– PPT танилцуулгууд

– Тарааж өгөх материал хуудас

– Дарцаг зэргийг багаараа бэлтгэн, баг бүр өөрийн оногдсон зай талбай дээрээ зочин сурагч дүү нараа хүлээн авч танилцуулгуудаа хийснээрээ онцлог байлаа.

Мөн сурагчид маань нийт 9 орны 15 их дээд сургуулиудыг сонгон танилцуулга бэлтгэсэн нь тэдний мэргэжил сонголт, ирээдүйн төлөвлөлтийн олон талт онцлог байдлыг дэлгэн харуулсан нь сонирхолтой байлаа.

Танилцуулга хийгдсэн их дээд сургуулиуд:

Австрали

University of Sydney

АНУ

Mississippi State university

Columbia university

Jilliard School of Music

University of Washington

БНСУ

Seoul National University

Yonsei university

БНХАУ

Tsinghua University

ИБУИВУ

Royal Holloway university of London

ОХУ

Moscow State University

ХБНГУ

Charité – Universitätsmedizin Berlin

Япон

Tohoku university

Tokyo Institute of technology

Tokyo university of Arts

Монгол улс

АШУИС

СЭЗДС

Ирээдүйд элсэн орохыг хүсч буй сургуулиудынхаа талаар эрэлч, бүтээлчээр судалгаа хийж хамтран ажилласан X-XI ангийн сурагчдадаа, тэднээс үлгэр дуурайлал авч, мэдээлэл солилцож, өөрсдийн сонголтоо тодорхойлох талаар бодож эргэцүүлсэн VIII-IX ангийн нийт сурагчдадаа болон зохион байгуулсан Суралцагчийн хөгжил хамгааллын албаны багш, ажилтангуудадаа гүн талархал илэрхийлье.

Categories: post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *