Монгол ахуй төсөлт хичээл

Нийслэлийн ерөнхий боловсролын Оргил сургуулийн 3-р ангийн 96 суралцагч, анги удирдсан багш нар, эцэг эхийн хамтаар энэ өдөр Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Их уул амралтын газрыг зорин очиж Монгол ёс хүмүүжил хичээлийн танхимын бус сургалт Монгол ахуйн төсөлт хичээлд хамрагдлаа.

Суралцагчид өдрийн цайнд уламжлалт аргаар ахуйн нөхцөлд хийсэн өрөмтэй боорцог, сүүтэй будаа идэж, 100 гаруй жилийн түүхтэй түүхэн гэрт айлчилж, эртнээс эдлэж хэрэглэж ирсэн эд зүйлстэй танилцан, анги нийтээр монгол гэрээ барьж үзлээ. Мөн ердийн хөсөгтэй танилцан сарлаг хөллөсөн сүйх тэргэнд сууж үзэв. Танхимын бус сургалтыг амжилттай явуулсан багш нар эцэг эх, асран хамгаалагчид болон нийт суралцагчдадаа амжилт хүс

Categories: post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *