Нийслэлийн ерөнхий боловсролын Оргил сургуулийн Г.Ариунзаяа багштай 9-1 ангийн сурагч В.Амартүвшин өнгөрөгч амралтын өдөр буюу 2024.11.16-ны өдөр Увс аймгийн төв Улаангомд зохион байгуулагдсан аймгийн аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээнд:
1. Ганцаарчилсан төрөлд 3-р байр, Хүрэл медаль (16-18 насны ангилал)
2. Өсвөрийн хос төрөлд 1-р байр, Алтан медаль
3. Насан хүрэгчдийн төрөлд 2-р байр, Мөнгөн медаль
4. Насанд хүргэчдийн хос төрөлд 1-р байр, Алтан медаль тус тус хүртсэн бахдам сайхан амжилт гаргасан байна.
Суралцагч В.Амартүвшиндээ сурлага хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсье.