Оргил олон улсын сургуулийн НАМРЫН СПОРТ НААДАМ 9-р сарын 18, 19 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Намрын спорт наадам 1-2, 3-5, 6-8, 9-12 р ангиудын дунд Оюуны спорт, Эрийн гурван наадам, Спорт төрөл гэсэн 3 ангиллаар нийт 19 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа.
Амжилтын буухиа үргэлжилсээр..
Дорнод аймагт болсон “MARSHAL CUP 2025” зүүн бүсийн анхдугаар Жюү Жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд 7-3 ангийн сурагч М. Эзэн Мөнгөн медал хүртлээ. Энэхүү тэмцээнд 18 байгууллагын 290 тамирчид өөрсдийн эр зориг, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Сурагчдаа цаашдын спортын их замд амжилтын дээдийг хүсэн ерөөе
Ханын сонин
Суралцагчдын гоо зүйн мэдрэмж, авъяас чадварыг нээн илрүүлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлж, цэрэг эх оронч сэдвийг урлагаар дамжуулан илэрхийлэх, анги хамт олны хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг дээшлүүлж, суралцагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй соёлч боловсон өнгөрүүлэх зорилготой “Урлагийн бага наадам”-ын “Ханын сонин”.
Хичээлийн шинэ жилийн нээлт
Оргил олон улсын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай болж өнгөрлөө. Нээлтийн ёслолын эхэнд тус сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд 1р ангид элсэн суралцаж буй Э.Долгоржав багштай 1-1, М.Дашням багштай 1-2 ангиуд мөн энэ хичээлийн жил төгсөх Э.Дэлгэрмаа багштай 12-1 ангиуд тус тус хүндэтгэлийн суудалд залагдан хүндэтгэлийн туг далбаагаа мандуулан эхэллээ. Монгол…
Оргил олон улсын сургуульд сертификат гардуулах ёслол боллоо.
2025–2026 оны хичээлийн жилийн эхний өдөр Оргил олон улсын сургуульд нэгэн онцгой үйл явдал тохиолоо. Манай сургуулийн 6, 9 болон 10-р ангийн сурагчид Кембрижийн олон улсын боловсролын хөтөлбөрийн Primary Checkpoint, Lower Secondary Checkpoint, мөн IGCSE шалгалтын хаврын сессийн дүнгээ гардан авч, сертификатаа хүлээн авлаа. Кембрижийн Checkpoint болон IGCSE шалгалтууд нь дэлхий даяар…
Шавийн эрдэм багшаас эхтэй
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд олон сайхан арга хэмжээ болсноос бид эрдэмтэн багш нартаа хүндэтгэл үзүүлж, тэдний ажлын тэргүүн амжилтуудыг урамшуулснаа хуваалцахдаа таатай байна. 2024-2025 оны хичээлийн жилийнхээ ажлын үр дүнгээр хамт олноо манлайлж, шагнагдсан багш нар: * Нийт шалгуулагчдын дундаж оноо нь 650-с дээш оноотой шалгагдсан Монгол хэл бичиг, уран…