Шавийн эрдэм багшаас эхтэй

2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд олон сайхан арга хэмжээ болсноос бид эрдэмтэн багш нартаа хүндэтгэл үзүүлж, тэдний ажлын тэргүүн амжилтуудыг урамшуулснаа хуваалцахдаа таатай байна. 2024-2025 оны хичээлийн жилийнхээ ажлын үр дүнгээр хамт олноо манлайлж, шагнагдсан багш нар:

* Нийт шалгуулагчдын дундаж оноо нь 650-с дээш оноотой шалгагдсан Монгол хэл бичиг, уран зохиолын багш Д.Оюунтунгалаг, Монголын түүхийн багш Т.Эрдэнэбат, Физикийн багш Л.Ганчимэг нарыг тус бүр 1 000 000 төгрөгөөр,

* Нийт шалгуулагчдын дундаж оноо нь 600-с дээш оноотой шалгагдсан Математикийн багш Д.Тодмагнай, Химийн багш Б.Пүрэвсүрэн, Биологийн багш Д.Ойдовжунай нарыг тус бүр 800000 төгрөгөөр,

Олон улсын Кембрижийн Суурь боловсролын Англи хэлний хичээлийг олон улсын дундаж түвшинд шалгуулсан Англи хэлний багш Б.Алтаннавч, ОУ-ын Кембрижийн ахисан түвшний AS хөтөлбөрийн Математик хичээлийг олон улсын дунджаас дээгүүр амжилттай шалгуулсан Математикийн багш Э.Дэлгэрмаа нарыг тус бүр 1 000 000 төгрөгийн мөнгөн урамшууллаар шагнав.

Мөн 2024-2025 оны хичээлийн жилд Элсэлтийн шалгалтын амжилтаараа тэргүүлсэн, 2025 оны төгсөлтийн тэтгэлэгийн саналыг 5 тэрбум хүртэлх төгрөг болгон нэмэгдүүлж, элсэгчдийн тэнцэн суралцаж буй гадаадын их дээд сургуулийн эрэмбийг шилдэг 48 болгон ахиулсан англи хэлний багш Г.Ганбилэг, Олон улсын Бага боловсролын шалгалтын дүнгээр болон IGCSE шалгалтын үнэлгээгээр сурагчдаа олон улсын дунджаас өндөр үнэлгээтэй шалгауулсан Англи хэлний багш Н.Өрнөхбаяр нарыг БНХАУ-ын Тяньжин хотод болох Олон улсын Кембрижийн сургуулиудын боловсролын зөвлөх багш нарын зөвлөгөөнд оролцох тус бүр 3 000 000 төгрөгийн эрхээр

Олон улсын бага боловсролын анх удаагийн шалгалтыг бэлтгэх ажлыг амжилттай удирдсан, ОУ-ын бага боловсролын Mathematics шалгалтыг оу-ын дунджаас өндөр шалгуулсан Бага боловсролын менежер Ш.Баярмаа, ЭЕШ-ийн бэлтгэлийг амжилттай зохион байгуулж жил дараалан ахицтай үнэлэгдэж буй болон ОУ-ын Кембрижийн ахисан түвшний AS хөтөлбөрийн Химийн хичээлийг амжилттай шалгуулсан Сургалтын менежер З.Урансайхан нарыг БНХАУлсад зохион байгуулагдах ОУ-ын Кембрижийн хөтөлбөрийн сургуулиудын Зүүн Азийн бүсийн зөвлөгөөнд оролцох тус бүр 5 000 000 төгрөгийн эрхээр,

Олон улсын дунд боловсролын IGCSE Mathematics шалгалтыг олон улсын дунджаас өндөр, өмнөх жилийн амжилтыг ахиулан шалгуулсан Математикийн багш Г.Ариунзаяа, Оргил сургуулийн олон улсын шалгалтын төвийн эрх авах, анхны сессийг зохион байгуулах ажлыг амжилттай удирдсан Шалгалтын мэргэжилтэн, багш хөгжлийн зөвлөх О.Нямсүрэн нарыг Кембрижийн олон улсын сургуулиудын дэлхийн зөвлөгөөнд оролцох 6 000 000 төгрөгийн эрхээр,

Олон улсын Кембрижийн Суурь боловсролын Математик хичээлийг олон улсын дунджаас дээгүүр түвшин шалгуулсан Математикийн багш Д.Цэвэгжав, Олон улсын Кембрижийн Бага боловсролын Математик хичээлийг олон улсын дунджаас дээгүүр түвшинд шалгуулсан Бага ангийн багш Э.Долгоржав нарыг БНЭУ-д Англи хэлний 1 сарын сургалтад хамрагдах тус бүр 10 000 000 төгрөгийн эрхээр тус тус урамшуулан шагналаа.

Шагнал хүртсэн эдгээр багш нартаа болон нийт багшлах бүрэлдэхүүн, хамт олондоо 2025-2026 оны хичээлийн жилийн ажил үйлст нь амжилт хүсье.

Categories: post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *