Оргил олон улсын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт амжилттай болж өнгөрлөө.
Нээлтийн ёслолын эхэнд тус сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд 1р ангид элсэн суралцаж буй Э.Долгоржав багштай 1-1, М.Дашням багштай 1-2 ангиуд мөн энэ хичээлийн жил төгсөх Э.Дэлгэрмаа багштай 12-1 ангиуд тус тус хүндэтгэлийн суудалд залагдан хүндэтгэлийн туг далбаагаа мандуулан эхэллээ.
Монгол улсын төрийн далбааг
Cambridge IGCSE 2024 он, Cambridge AS level 2025 оны хаврын шалгалтын сессийн шилдэг үнэлгээтэй 12-1 ангийн суралцагч Өрнөхбаярын Эрдэнэ
Cambridge IGCSE 2024 он, Cambridge AS level 2025 оны хаврын шалгалтын сессийн шилдэг үнэлгээтэй 12-1 ангийн суралцагч Хатанбаатарын Тэргэл
Cambridge IGCSE 2025 оны хаврын шалгалтын сессийн шилдэг үнэлгээтэй, 11-1 ангийн суралцагч Золбоогийн Тэгшбаяр
Cambridge IGCSE 2025 оны хаврын шалгалтын сессийн шилдэг үнэлгээтэй суралцагч 11-1 ангийн суралцагч Онолбаатарын Номуун
Оргил олон улсын сургуулийн тугийг
Монголын түүхийн хичээлийн Улсын олимпиадад Мөнгөн медальт 10-1 ангийн суралцагч Намсамандын Агваандондов
Хятад хэлийг анхлан суралцагчдын дунд зохион байгуулагдсан уралдаанаас шалгарч БНХАУ-ын тэтгэлэгт сурагч болсон
10-1 ангийн суралцагч Цоггэрэлийн Баяржавхлан
Бүгд Найрамдах Солонгос улсад зохион байгуулагдсан “SEOUL YOUTH INTERNATIONAL SERIES” тэмцээнд U14 насны ангилалд оролцож мөнгөн медальт 9-1 ангийн суралцагч Мөнх-Эрдэнийн Од-Эрдэнэ, Cambridge Lower Secondary Checkpoint – English as a Second Language – олон улсын шалгалтад 50 онооноос 50 оноо авч үнэмлэхүй амжилт гаргасан сурагчдын нэг 9-2 ангийн суралцагч Онолбаатарын Хулан нар хүндэтгэн хүндэтгэн залж ирлээ.
Нээлтийн ёслолын үеэр Э.Дэлгэрмаа багштай XII-1 ангийн суралцагчид “Монгол бүжгийн чуулбар”. “Жалам хар” бүжгүүдээр, VI ангийн суралцагчид “Whisper”, V ангийн суралцагчид “Хүүхдийн ирээдүй” дуунуудаар тус тус баярын мэндчилгээ хүргэлээ.
2025-2026 оны хичээлийн жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, суралцагчид эцэг эхчүүдэд баяр хүргэж тус сургуулийн үүсгэн байгуулагч Монгол улсын гавьяат багш Б.Наранцэцэг, үүсгэн байгуулагч Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Эрдэнээ, ТУЗ дарга Шинжлэх ухааны гавьяат ажилтан PhD М.Батаа, сургуулийн захирал БТА Н.Нарантуяа, 12-1 ангийн сурагч Cambridge IGCSE 2024 он, Cambridge AS level 2025 оны хаврын шалгалтын сессийн шилдэг үнэлгээтэй 12-1 ангийн суралцагч Өрнөхбаярын Эрдэнэ нар баяр хүргэж үг хэллээ.
2025-2026 оны хичээлийн жилийн анхны хонхыг
IELTS 8.0 оноо, SASMO хүрэл, “ SIMOC -2025 “ Math master mind төрөлд алт, Math warriors төрөлд хүрэл, AS level math B үнэлгээтэй 12-1 ангийн суралцагч Б.Тэнүүн, 2024 оны IGCSE Mathematic- A* , IGCSE chemistry A, IGCSE biology -B, AS level mathematic B, AS level chemistry B, AS level biology A үнэлгээтэй шалгагдсан 12-1 ангийн суралцагч М.Оюу-Эрдэнэ нар болон 2025-2026 оны хичээлийн жилд Эрдмийн их аянд гарч байгаа Э.Долгоржав багштай 1-1 ангийн суралцагч Б.Индира, М.Дашням багштай 1-2 ангийн суралцагч Б.Өрнүүн хамтран цохиж нийт суралцагчдаа эрдмийн оргил өөд урин дуудлаа.
Нийт суралцагчид маань эрдмийн алтан хонхны жингэнээн дунд, мөрөөдөл хүслээ шингээн цоглог бөмбөлөг хөөргөсөн цовоо сэргэлэн инээмсэглэлээрээ гоёод, эрдэмтэн багш нар эцэг эхчүүдийнхээ эгнэн гаргасан амжилтын замаар ерөөл, билгэдэл дүүрэн сургуульдаа алхан орцгоолоо.
Энэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагааг Э.Дэлгэрмаа багштай XII-1 анги зохион байгуулснаараа тун онцлог байлаа. Суралцагч дүү нартаа өөрсдийн сурлага, спорт, урлагийн авьяас чадвар, амжилтаараа үлгэр дуурайлал болж буй XII-1 ангийнхандаа болон нийт суралцагчид, эцэг эх асран хамгаалагчид, эрдэмтэн багш нартаа 2025-2026 оны хичээлийн жилд нь сурлага, урлаг, спортын өндрөөс өндөр амжилт ерөөе.