Оргил олон улсын сургуульд сертификат гардуулах ёслол боллоо.

2025–2026 оны хичээлийн жилийн эхний өдөр Оргил олон улсын сургуульд нэгэн онцгой үйл явдал тохиолоо. Манай сургуулийн 6, 9 болон 10-р ангийн сурагчид Кембрижийн олон улсын боловсролын хөтөлбөрийн Primary Checkpoint, Lower Secondary Checkpoint, мөн IGCSE шалгалтын хаврын сессийн дүнгээ гардан авч, сертификатаа хүлээн авлаа.

Кембрижийн Checkpoint болон IGCSE шалгалтууд нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний систем бөгөөд сурагчдын математик, шинжлэх ухаан, англи хэл болон бусад чухал хичээлүүдээр мэдлэг чадварыг олон улсын жишигт тулгуурлан үнэлдэг. Эдгээр шалгалт нь сурагчдын сурлагын ахицыг найдвартай хэмжихээс гадна цаашдын IGCSE, AS/A-Level болон их дээд сургуульд суралцах суурь болох ур чадвар, мэдлэгийг эзэмшүүлдэг билээ.

2025 оны хаврын шалгалтад Оргил сургуулийн сурагчид нийт 166 хичээлийн шалгалтад хамрагдсан байна. Үүнд:

5-р анги (Primary Checkpoint): 78 шалгалт (Математик 27, Байгалийн ухаан 16, Англи хэлээр 35).

8-р анги (Lower Secondary Checkpoint): 88 шалгалт (Математикаар 32, Байгалийн ухаан 27, Англи хэл29).

10р анги (IGCSE) Математик () Хими(), Биологи(), Физик(), Компьютер судлал ()

Эдгээр шалгалтуудад хамрагдсан сурагчид шалгалтын гүйцэтгэлийн нарийвчилсан тайланг агуулсан Кембрижийн сертификатаа гардан авсан бөгөөд энэхүү тайлан нь сурагч бүрийн давуу тал болон хөгжүүлэх шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлон үзүүлснээр цаашид илүү зорилготойгоор, өөрийн суралцахуйн онцлогоо мэдэрч, сул талаа арилган, давуу талуудаа хөгжүүлэн суралцах хувийн төлөвлөгөө боловсруулах, дараагийн шатны хөтөлбөрийн хичээл сонготоо тодорхойлох зэрэгт суурь мэдээлэл болж өгдөг юм.

Ингээд уг шалгалтуудыг хамт олноо манлайлан өгч судлагдахуун нэг бүрийн шилдэг суралцагч (Outstanding learner award), Хөтөлбөрийн түвшний шилдэг шалгуулагч (Excellence award) шагналуудыг хүртсэн сурагчид болон тэднийг бэлтгэсэн багш нараа нэрлэн алдаршуулж байна.

Primary Checkpoint шалгалтад хамгийн өндөр оноо авсан сурагчид:

Математик: 6-1 ангийн сурагч Ш.Төгөлдөр (багш Ш.Баярмаа)

Англи хэл: 6-3 ангийн сурагч А.Тамир (багш Н.Өрнөхбаяр)

Байгалийн ухаан: 6-3 ангийн сурагч Ш.Санжаажамц (багш Leah D., Э.Гэрэлмаа)

Түүнчлэн гурван хичээлээрээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн 6-3 ангийн сурагч Б.Амитава нь “Orgil School’s Cambridge Excellence Award: Primary Checkpoint” шагналыг хүртлээ.

Lower Secondary Checkpoint шалгалтад өндөр оноо авсан сурагчид:

Математик: 9-1 ангийн сурагч Б.Тэнүүн (багш Д.Цэвэгжав)

Англи хэл: 9-2 ангийн сурагч Л.Есүй (багш Shareen Barlemento, Б.Алтаннавч)

Шинжлэх ухаан: 9-1 ангийн сурагч Э.Анаргоо (багш Д.Ойдовжунай, Б.Пүрэвсүрэн, А.Золзаяа)

Эдгээр сурагчид өөрсдийн хичээлээрээ “Outstanding Learner Award”-ын эзэд болсон бөгөөд бүх хичээлээрээ хамгийн өндөр оноо авсан 9-1 ангийн сурагч О.Хулан нь “Orgil School’s Cambridge Excellence Award: Lower Secondary Checkpoint” шагналыг хүртлээ.

IGCSE-ийн Үр Дүн (10-р анги)

2025 оны хаврын сессид Оргил сургуулийн 48 сурагч биологи, хими, физик, компьютерийн шинжлэх ухаан, математик, англи хэл гэсэн 5 хичээлээр IGCSE шалгалтад оролцож шалгагдсан судлагдахуунуудаа хамгийн өндөр оноо авсан сурагчид:

Математик (IGCSE 0580): 11-1 ангийн сурагч Ч.Аялгуун

Англи хэл (IGCSE ESL 0511): 11-1 ангийн сурагч Э. Эрмүүн Энзи

Компьютерийн шинжлэх ухаан (IGCSE 0478): 11-1 ангийн сурагч М.Анужин

Физик (IGCSE 0625): 11-1 ангийн сурагч М.Анужин

Биологи (IGCSE 0610): 11-1 ангийн сурагч Г.Ганбаяр

Хими (IGCSE 0620): 11-1 ангийн сурагч Г.Ганбаяр

Түүнчлэн 11-1 ангийн сурагч З.Тэгшбаяр дөрвөн хичээлээр хамгийн өндөр нийлбэр амжилт үзүүлж, Orgil School’s Cambridge IGCSE Excellence Award-ын эзэн боллоо.

Эдгээр амжилт нь сурагчдын тууштай хичээл зүтгэл, багш нарын нөр их хөдөлмөрийн үр дүн бөгөөд бид баяр хүргэн талархал илэрхийлж байна. IGCSE хөтөлбөрт бэлтгэн шалгуулсан Г. Ариунзаяа, Д. Ойдовжунай, Ц. Мөнхтунгалаг, Н. Өрнөхбаяр, Б. Баатарзаан, А. Золзаяа багш нартаа тусгайлан талархал илэрхийлье.

Нийт сурагчид, багш нартаа дараа дараагийн шалтны хөтөлбөр, шалгалтад нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Categories: post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *