НАМРЫН СПОРТ НААДАМ

Оргил олон улсын сургуулийн НАМРЫН СПОРТ НААДАМ 9-р сарын 18, 19 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Намрын спорт наадам 1-2, 3-5, 6-8, 9-12 р ангиудын дунд Оюуны спорт, Эрийн гурван наадам, Спорт төрөл гэсэн 3 ангиллаар нийт 19 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа.

Амжилтын буухиа үргэлжилсээр..

Дорнод аймагт болсон “MARSHAL CUP 2025” зүүн бүсийн анхдугаар Жюү Жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд 7-3 ангийн сурагч М. Эзэн Мөнгөн медал хүртлээ. Энэхүү тэмцээнд 18 байгууллагын 290 тамирчид өөрсдийн эр зориг, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Сурагчдаа цаашдын спортын их замд амжилтын дээдийг хүсэн ерөөе