Оргил олон улсын сургуулийн НАМРЫН СПОРТ НААДАМ 9-р сарын 18, 19 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Намрын спорт наадам 1-2, 3-5, 6-8, 9-12 р ангиудын дунд Оюуны спорт, Эрийн гурван наадам, Спорт төрөл гэсэн 3 ангиллаар нийт 19 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа.