Олимпиадын ерөнхий хорооны 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар Улсын олимпиадын 2-ын давааны зохион байгуулалттай холбогдон үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэн Орос хэлний олимпиадыг 22-ны өдөр зохион байгуулахаар мэдээллийг хүргүүлсэн бөгөөд Биологийн олимпиадтай цаг зөрүүлэх шаардлага үүслээ. Иймд Орос хэлний олимпиадыг 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагаас орон даяар нэгэн зэрэг УБ-ын цагаар зохион байгуулах болсныг үүгээр мэдэгдэж байна.
Хүндэтгэсэн: Ц. Лхамсүрэн
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжүүлэлтийн газрын ахлах мэргэжилтэн
Утас: 70140056, 99775896
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар