Оргил олон улсын сургуулийн 4-3 ангийн хамт олон амралтын өдрүүдээр HUE art gallery -д зочиллоо.

Бяцхан сурагчид маань анги хамт олноороо эцэг эхчүүдтэйгээ хамт “Анагаагч Эх Дэлхий” үзэсгэлэнгийн уран бүтээлчдийн бүтээлүүдтэй танилцан сонирхлоо.

Хүүхдүүд маань уран бүтээлүүдээр дамжуулан эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгальтайгаа зөв харилцахын чухалыг ойлгож, урлагийн ертөнцийн сонирхолтой аялал хийлээ.

Мөн өөрсдийн хүслийг цаасан дээр бичин модон дээрээ өлгөж үлдээлээ.

Урлагийн хэлээр дамжуулан ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах урам зориг, ухаарал түгээж буй нь энэхүү үзэсгэлэнгийн хамгийн гол зорилго юм гэдгийг бид ойлголоо.

Categories: Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *