Бие даалтын 7 хоногоор…

2-2 ангийн сурагчдын Богдхан уулын танин мэдэх аялал 🌿🏞️

2025 оны 10-р сарын 25-ны өдөр Оргил олон улсын сургуулийн Б.Цасчихэр багштай 2-2 ангийн 7 настай сурагчид “Хүрээлэн буй орчинтой танилцах” төслийн хүрээнд Богдхан соёл амралтын хүрээлэнгээр явган аялал хийлээ.

🎯 Аяллын зорилго

Энэхүү аяллын зорилго нь сурагчдад цэвэр агаарт хамт олноороо алхах, тоглохын зэрэгцээ байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлан хамгаалах сэтгэл төлөвшүүлэхэд оршив.

🌲 Аяллын үеэр

Хүүхдүүд замын турш байгалийн сайхныг ажиглан, уулын замын аялалын туршид тохиосон мод чулуу, ургамал амьтдыг таньж сурч, сониуч асуултуудаар багштайгаа ярилцлаа.

Мөн тэд явган алхалтын замын тэмдэг, тэмдэглэгээний утга учрыг судалж, эрүүл амьдралд алхалтын ач холбогдол ямар их болохыг ойлгосон юм.

🏞️ Танин мэдэх агшин

Аяллын үеэр сурагчид Монгол орны хил хязгаар, хилийн сүлдэт баганын тухай сонирхолтой мэдээлэл авч, эх орноо хамгаалах, байгалиа хайрлахын үнэ цэнийг ойлгов. Тэд хүн ба байгалийн харилцан шүтэлцээ, ой мод, ус, амьтдын орон зайг хамгаалах талаар ярилцаж, байгаль дэлхийтэй зөв харьцах дадалд суралцлаа.

🌈 Дүгнэлт

Энэхүү явган аялал нь хүүхдүүдэд танин мэдэхүй, хамтын ажиллагаа, байгальд хайртай хандлага төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой байв.

Бяцхан аялагч хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт хамтдаа аялсан, инээд хөөрөөр бялхан дурсамж бүтээсэн, байгаль дэлхий бол бидний хамгийн үнэт өв гэдгийг үрсдээ ухааруулсан 2-1 ангийн нийт эцэг эхчүүдэдээ талархал илэрхийлье. 🌿💚

Categories: post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *