Олон улсын математикийн SIMOC олимпиад

Сингапур улсад болдог Азийн Математикийн олимпиад (SASMO) болон Америкийн Математикийн Олимпиад (AMO)-д амжилттай оролцон медаль, диплом хүртсэн суралцагчид оролцдог Сингапурын Олон Улсын Математикийн олимпиад (SIMOC)- нь 2024 оны 7р сарын 21-23-ны өдрүүдэд 36 орны 2200 гаруй сурагчдыг хамруулан Сингапур улсад зохион байгуулагдлаа.

НЕБ-ын Оргил сургууль нь энэ жил тус олимпиадад оролцох бие даасан багийг анх удаа зохион байгуулж 7 сурагч, 1 багшийн бүрэлдэхүүнтэйгээр зохих бэлтгэлийг ханган амжилттай оролцууллаа.

Математикийн багш Д.Цэвэгжавын удирдан оролцсон баг сурагчид маань

Математикийн ганцаарчилсан төрөлд

III-1 ангийн суралцагч Б.Тэлмүүн тусгай байр

II-4 ангийн суралцагч Г.Амарлингоо тусгай байр эзэлсэн бол

Math warriors төрөлд

III-1 ангийн суралцагч Б.Тэлмүүн мөнгөн медаль

II-4 ангийн суралцагч Г.Амарлингоо хүрэл медаль

Math Mind sports төрөлд

IV-3 ангийн суралцагч Б.Эрдэмдалай мөнгөн медаль

V-2 ангийн суралцагч Ө.Ирмүн хүрэл медаль хүртсэн бахархам сайхан амжилтыг үзүүллээ.

Сургууль хамт олноо сурлага, оюунаараа тэргүүлж Олон улсын анхны олимпиададаа амжилттай оролцсон багийн нийт сурагчид, тэднийг бэлтгэсэн багш Ц.Лхам, Ш.Буянхишиг, Д.Цэвэгжав, Э.Долгоржав, менежер Ш.Баярмаа нартаа халуун талархал илэрхийлж улам өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Categories: post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *